Явган хүний дохиотой гарцан дээр автомашинаар хүнийг мөргөж, амийг нь хохироосон харамсалтай хэрэг өнөөдөр үүрээр гарчээ.

Тодруулбал, 2020 оны 08 дугаар сарын 12-ны 04 цаг 25 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32 дугаар байрны урд  явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж  амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Иймд иргэд, жолооч та бүхэн зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.