УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар  томиллоо.

Я.Содбаатарыг сайдаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүний 59 нь буюу нийт гишүүдийн 90.8 хувь нь дэмжлээ.