УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өчигдөр хүргүүлсэн.

Энэ талаараа сайд Я.Содбаатар "Зам, тээврийн хөгжлийн сайдын хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй сайн дурын үндсэн дээр Ерөнхий сайдад өгсөн. 

Миний хамаарал бүхий ААН Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮ-ийн зээлд хамрагдсан. Зээлээр авсан төсөл амжилттай хэрэгжиж буй бөгөөд авсан зээлээ буцааж бүрэн төлсөн. 

Хэдийгээр Монгол Улсын хууль зөрчөөгүй ч улс төрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэж, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүхэлсүхийн хийж буй шударга бусын тэмцэл, олон жил бугшсан улс төр, эдийн засгийн нам дамжсан бүлэглэлүүдийн эсрэг хийх тэмцэлд дэмжлэг болох үүднээс ийм алхам хийж байна. Цаашдаа УИХ-ын гишүүний хувьд сонгогчдынхоо итгэлийг хүлээж, МУ-д шударга зөв нийгэм байгуулахын төлөө тэмцэнэ" хэмээн мэдэгдлээ.