УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн материалыг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн Я.Содбаатар "МАН-ын Бага хурлаас итгэл хүлээлгэсэн 76 нэр дэвшигчийн материал хуулийн дагуу бүрдсэн. Энэ удаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодорхой гурван шаардлагыг хангасан хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Тодруулбал,

1. Өндөр ёс суртахуунтай, Монгол төр, ард түмнээ гэсэн сэтгэлтэй

2. Мэдлэг боловсролтой

3. Ажлын дадлага туршлагатай, төрийн ажлыг аваад явах чадвартай байх гэсэн гурван шалгуурыг хангасан байдал болон иргэд, сонгогчдынхоо саналд үндэслэн сонгогчдын дэмжлэгийг авч чадах хүмүүсийг тодруулж, нэр дэвшүүлсэн. Материал бүрдүүлэхтэй холбоотойгоор нэр дэвшигчдийн нэрсэд өөрчлөлт ороогүй" хэмээлээ.

МАН-ын 76 нэр дэвшигчийн нэрийг ЭНД дарж, тойрог тус бүрээр нь харна уу.