Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш танхимын хичээл орохгүй.

Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. 

Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.

Их, дээд сургууль болон боловсролын байгууллагууд ч танхимын хичээл хийхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.