Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн. Улмаар нөхөн сонгуульд зарцуулах мөнгө нь их бөгөөд Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон нь хууль зөрчсөн. Мөн нөхөн сонгуулийн хугацааг буруу товлосон гэх үндэслэлээр нөхөн сонгуулийг явуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ыг төлөөлж тус хуралдаанд оролцсон Я.Санжмятав "Хуулиар УИХ-ын гишүүн чөлөөлөгдсөн учир сонгууль явагдах ёстой. Сонгууль явуулах чигэлэлэр УИХ шийдвэрээ гаргасан. Энэ асуудалд эдийн засаг талаасаа өглөг байна гэдэг нь Үндсэн хуулийн яриад байх асуудал биш байх. Сүүлдээ зарлагыг Засгийн газрын нөөц сангаас гаргана гэдэг дээр мушгилт явагдсан гэж би ойлгож байна. Хуулийн тодорхой заалтаар шинээр гарсан хууль тогтоомж, онцгой нөхцөл гарсан тохиолдолд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана заалт байгаа. Энэ заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Шинээр нөхөн сонгууль явуулах тогтоор гарсан учир нөөц хөрөнгөнөөс гаргаж болно гэдгийг харгалзахгүйгээр Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргалаа. Энэ бол ямар нэгэн байдлаар улстөрийн захиалгатай шийдвэр. Энэ сонгуулийн ямар нэгэн байдлаар явуулахгүй байх, тэр дундаа Хэнтий аймгийн 17.500 иргэний төлөөллийг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргалаа. Хүний эрхэнд халдсан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан байна гэсэн дүгнэлтэд бид хүрч байна

Нэгдүгээрт их хэмжээний мөнгө үрэх гэж байна, хоёрдугаарт сонгууль явуулах хугацаандаа алдаа гаргасан байна гэсэн үндэслэлээр Цэц дээрх дүгнэлтийг гаргалаа. 

Миний хувьд УИХ-ын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Цэцийн хуралдаанд оролцож бүх асуудлаа гаргаж тавьсан. Гэвч нөгөө талынхаа тавьсан санал нэртэйгээр харилцан ярилцаж байгаад шийдвэрүүдээ гаргасанд би итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн, ард түмний төлөөллийн хувьд энэ асуудал ямар нэгэн нөлөөтэйгээр шийдвэрлэгдлээ гэсэн бодолтой байна" хэмээлээ.