УИХ-ын гишүүн Я.Санжмятав Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон ард нийтийн санал асуулгын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр томоохон өөрчлөлт хийж, дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах зорилгоор ажиллалаа. Хэдийгээр хичээн ажилласан ч УИХ-ын 75 гишүүний 64 нь МАН-ынх хэрнээ дотроо учраа ололцож чадахгүй өдийг хүрлээ. Тэд ирээдүйг харсан зоригтой алхам хийж чадалгүй тойрог сахьсан, амь аргацаасан өөрчлөлтийг хийх гээд байгаа бололтой. Үүнээс нь болоод парламентын үйл ажиллагаа гацахаар нөхцөл байдалд орсон. Тийм учраас би МАН-ыг завсарлага аваа гэж олон удаа шаардлаа. 

МАН ард түмэндээ маш олон зүйлийг амласан, мөрийн хөтөлбөртөө багтаасан. Хэрэгжсэн нь 30 хувь л байх. Олон жил ярьсан давхар дээл, Засгийн газар нь тогтворгүйгээс болж УИХ-ын 76 гишүүнээ ээлжилж сайд болгодог заншлаа халах цаг нь болчихлоо. Ард түмний хүсэлт шүү дээ. Үүнийгээ хийж чадахгүй санал нь унаад байх юм, гомдсон туньсан хүүхэд шиг 10-15-аараа орж гарсаар байдал хүндэрчихлээ. Дээрээс нь бид олонхдоо найдаад сууж таарахгүй. Ялангуяа парламентэд суудалтай нам ерөнхийлөгчийн зоримог өөрчлөлтийн саналыг авахгүй явсаар өөрөө өөрийнхөө хөлөнд орооцолдож болохгүй. Ард түмнээс Үндсэн хуулиа өөрчлөх эсэхийг асуух хэрэггүй. Мэдээж өөрчлөе л гэж гарна. Харин парламентын засаглалтай эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэхээ асууж дүнгээ гаргамаар байна. Энэ саналын дүнгийн дараагийн шийдэл гарна.

 Бичлэг үзэх: