СӨҮЛ. /Yonhap/. Японтой тагнуулын мэдээлэл солилцох тухай гэрээний дуусах хугацааг “нөхцөлтэйгээр” сунгалаа гэж БНСУ баасан гарагийн орой мэдэгджээ.

"Талууд экспортын хяналтын бодлогуудын талаар хэлэлцэж байгаатай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад өргөх бичиг барих үйл явцаа түр хугацаагаар зогсоох шийдвэрийг БНСУ мөн гаргасан" гэж Хөх ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан газрын дэд тэргүүн Ким Ён Гюн мэдээлжээ. Мөн тэрбээр хоёр тал экспортын хяналтын талаар хэлэлцэх ажлын түвшний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон хэмээн нэмж хэлсэн байна.

Ингэснээр талууд дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхөн төлбөр болон худалдааны маргаан зэрэг асуудлуудын талаар нэмэлт хэлэлцээ хийхэд голчлон анхаарал боломжийг бүрдүүлнэ хэмээн үзжээ. Түүнчлэн цаашид гарах ахиц дэвшлээс хамааран Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сард Ерөнхий сайд Абэ Шинзотой ганцаарчилсан уулзалт хийж магадгүй ажээ. 

Сөүлийн засаг захиргаа энэхүү мэдэгдлийг Японтой тагнуулын мэдээлэл солилцох гэрээний хугацаа дуусахаас 6 цагийн өмнө хийжээ. Сөүлийн талын гол нөхцөл нь БНСУ уг гэрээг хүссэн үедээ цуцлах боломжтой бөгөөд Японы талд энэ талаар мэдэгдсэн гэж Ким Ён Гюн хэлсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг