СӨҮЛ. /Yonhap/. Япон улсын материал, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийлүүлэлтээс хамааралтай байдлыг 2024 он гэхэд арилгахын тулд БНСУ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, 7.8 их наяд вон буюу 6.47 тэрбум ам.долларын энэхүү хөрөнгө оруулалт нь стратегийн ач холбогдол бүхий хэдэн зуун нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэгдэх аж.  

“Ийм материал, эд анги, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөх чадварыг бид нэмэгдүүлнэ” хэмээн БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн сайд Хон Нам Ги мэдэгджээ. 

Японы давхар зориулалттай наноматериалуудыг илүү таатай нөхцөлөөр худалдан авах боломжийг олгодог орнуудын жагсаалтаас БНСУ-ыг Япон улс өнгөрсөн 7 дугаар сард хассан юм. Эрх баригчид дэлхийн хоёрдугаар дайны үед Солонгосчуудыг албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Японы компаниас авахыг оролдож буй үед энэ хэрэг болсон юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг