Өнөөдөр SpaceX-ийн гүйцэтгэх захирал Элон Маск Японы тэрбумтан, Зозотауны үүсгэн байгуулагч, Японы хамгийн том онлайн хувцасны борлуулагч болох Юүсакү Мезава нь тус компаний сар луу нисгэх анхны хувийн зорчигч болох гэж байгаа тухай мэдэгдлээ. Тэрээр SpaceX-ийн ирээдүйн асар том пуужин, Big Falcon Rocket (BFR )-аар 2023 он гэхэд аялалаа эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэрээр артистуудыг хамт нисэхийг хүссэн ба энэхүү аялалаа #dearMoon нэртэй төсөл болгоно гэж төлөвлөж байна. Уг мэдэгдэлийг хийсэний дараа, вэбсайтаараа дамжуулан live хийж уг төслийнхөө талаар танилцуулжээ.

Space X-ийн арга хэмжээн дээр “Эцэст нь, би та бүхэнд сар луу нисэх болсоноо дуулгах гэсэн юм. Би уран бүтээлчдийг хамт авч явахаар шийдсэн” гэж Мезава хэлжээ.

Мезава 42 настай, Форбес сэтгүүлийн мэдээлсэнээр 2.9 сая долларын хөрөнгөтэй. Мөн тэрээр зураг цуглуулагч ба 1982 оны “Untitled” нэртэй Жан Мишель Баскиатын бүтээлийг 110 сая доллараар өнгөрсөн жил худалдан авчээ. Тэрээр артист учраас өөрийнхөө хамт артистуудыг авч явахыг хүсч байна. BFR дахь бүх суудлыг урьдчилан худалдан авсан бөгөөд өөртэйгөө долоо хоногийн турш аялах артистуудыг хайж байгаа гэнэ. 

“Би дэлхийн эргэн тойрноос 6-8 артистуудыг надтай сар луу аялахыг урьж байна. Тэд буцаж ирээд хүмүүсийг гайхашруулах уран бүтээл тууривах хэрэгтэй” гэж хэлжээ. Одоогоор хэнийг урихаа шийдээгүй боловч олон талбарын хүмүүс тэр дундаа зураач, хөгжимчин, кино найруулагч байгаасай гэж хүсч байгаагаа илэрхийлжээ.