Японы насанд хүрэгчдэд зориулсан видеоны од Sora Aoi нөхөр DJ Non-тай таван сартай жирэмсэн гэдгээ зарласан боловч зарим фенүүд нь энэ мэдээг эерэгээр хүлээж авч чадаагүй байна.

35 настай порно од нь Хятад эрчүүдэд бэлгийн боловсрол олгодог ба хүүхэдтэй болох гэж байгаа тухайгаа Weibo-ийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Өөрийн одоо устгасан мэдэгдэл дээрээ нөхрийнхөө хамт авахуулсан зургаа оруулсан бөгөөд 19 сая дагагч нар нь жирэмслэлтийнх нь талаар юу гэж хэлэх талаар жагсаалт гаргажээ.

Хүмүүс миний талаар юу хэлэхийг сонссон “Намайг жирэмслэх боломжгүй. Хэрвээ хүүхэдтэй болвол хүүхэд маань үнэхээр өрөвдөлтэй байдалд орно" гэж бэлгийн боловсролын багш бичжээ. "Яагаад хүүхэдтэй болсон юм бэ? Яагаад гэвэл би хүүхэдтэй болохыг хүсч байна! Мэдээжийн хэрэг, би хүүхдийнхээ ирээдүйг эхэнд нь тавих болно... Би шаргуу ажиллах болно! Би сайн ээж байхыг хүсч байна" гэжээ. 

Зарим нь түүний ээж болох хүсэлтийг хүндэтгэсэн бол зарим нь сөрөг хандлагатай байгаагаа илэрхийлжээ. Дийлэнх сэтгэгдэлүүд нь түүнд баяр хүргэн, сайн ээж болохыг хүссэн байна. Тэр нэг сард DJ Non-той сүй тавьсанаа зарласан ба үргэлж гэр бүлтэй болохыг хүсдэг талаараа блогтоо бичжээ. 

"Би үргэлж гэрлэхийг хүсч байсан. Би хүүхдүүдэд хайртай, үргэлж сайхан гэр бүлтэй болох нь миний мөрөөдөл байсан... Миний нөхөр царайлаг, баян биш ч тэр миний сэтгэлийн зовиурыг арилгасан –(насанд хүрэгчдийн кинонд оролцсон гээд бусад бүх зүйл дээр). Гэр бүлийг бий болгохын тулд бие биенийхээ өнгөрсөн болон ирээдүйнхээ талаар бүгдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, тэгэхээр миний нөхөр намайг хүлээн зөвшөөрсөн, үнэхээр гайхалтай хүн гэж би боддог" хэмээн бичжээ.



Эх сурвалж: https://nextshark.com