Агаарын тээврийн МИАТ компани Японы Осака хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ.

Тодруулбал, 2019 оны 7 дугаар сарын 3-наас эхлэн 7, 8 дугаар саруудад Японы Осака хот руу долоо хоног бүрийн лхагва, ням гарагуудад шууд нислэг үйлдэнэ.

Нислэгийн тийзийн үнэ УБ-Осака чиглэлд нэг талдаа 1.100.000 орчим төгрөг, Осака-УБ чиглэлд нэг талдаа 1.200.000, хоёр талдаа 1.900.000 орчим төгрөгийн үнэтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Лавлах: 11 333 999 утсаар лавлана уу.