Японы зургаа дахь том хот Кобед байшингууд бөөрөөрөө наалдан, тун ч шахуу байрладаг. Тийм ч болохоор тэндхийн оршин суугчид зай талбайг ухаалгаар ашиглах шинэлэг санаа гаргаж, тэр нь гадаадад ч үнэлэгдэх нь олонтаа. Энэ минималист загвартай, цагаан байшин гэхэд л багахан талбайгаа хэрхэн ашигласныг харцгаая. 

Байшингийн архитектор Томхиро Хата бага талбайтай, жижиг байшинг давуу тал болгож өгдгөөрөө алдартай. Доорхыг тэрбээр Грекийн Санторини хотын байшингийн тод цагаан өнгө, гадаах шат, тагтнаас нь санаа авч хийжээ. Дэргэдэх уламжлалт байшингуудаас онцгойрон харагдана. Гадаах аркуудыг дотор ч оруулж өгсөн. Доторх цайвар өнгийн модон шал, модон тавилгуудыг харахад л жинхэнэ минималист хэв загвартай нь тодорхой. Нар тусах боломж хангалттай их учир дулаан, дотно, басхүү цэмцгэр мэдрэмж төрөхөөр болжээ. 

 

Via: Designboom