ТОКИО. /RIA Novosti/. Японд “Alfa-X” шинэ хурдны галт тэргийг пүрэв гарагт танилцуулжээ. Уг галт тэрэг "Синкансэн" шугамаар явах бөгөөд цагт 360 км хурдалдаг байна. Энэ тухай "Иомиури" сонинд мэдээлжээ.


Тус сонинд мэдээлж буйгаар, энэ галт тэрэг нь Японы хамгийн хурдан галт тэрэг болох аж. "Синкансэн" шугамаар явдаг гал тэрэгнүүдийн дээд хурд нь 320 км/ц юм.


Төмөр замын “JR East” компани шинэ галт тэргээ баасан гарагт Сэндай болон Син-Аомори өртөөний чиглэлд туршихаар төлөвлөжээ. “Alfa-X” галт тэрэг энэ замаар долоо хоногт хоёр удаа явах аж.


2030 онд ийм галт тэрэг Хоншю болон Хоккайдо арлын зүүн хойд нутгуудын хооронд зорчигч тээвэрлэнэ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг