Японы агаарын тээврийн томоохон компани JAL (Japan Airlines Co.,Ltd) Улаанбаатар-Японы чиглэлд МИАТ компанитай хамтран нислэг үйлдэх гэрээ байгуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Пусан чиглэлд  энэ оны гуравдугаар сарын 31-нээс, Улаанбаатар-Осака чиглэлд ирэх 7 дугаар сарын 1-нээс эхлэн нислэг үйлдэх аж. 

JAL компани нь цаашид МИАТ компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үйлчилгээний чанараа улам сайжруулж, Япон-Монголын хооронд зорчих үйлчлүүлэгчиддээ илүү олон сонголт бий болгохоор ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.


Дараах хуваарийн дагуу Япон-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэнэ.

JL8491/OM502 онгоц Нарита - Улаанбаатар чиглэлд гуравдугаар сарын 31-нээс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт, 7 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 29-нийг хүртэл өдөр бүр ниснэ.

JL8492/OM501 онгоц Улаанбаатар - Нарита чиглэлд ирэх сарын 31-нээс долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагт, 7 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 29-нийг хүртэл өдөр бүр ниснэ.

JL8493/OM506 онгоц Кансай(Осака) - Улаанбаатар чиглэлд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 30-ныг хүртэл долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт ниснэ.

JL8494/OM505 онгоц Улаанбаатар - Кансай (Осака) чиглэлд 7 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 30-ныг хүртэл долоо хоног бүрийн Лхагва, Ням гарагт ниснэ.

Харин МИАТ компанийн үйлддэг долоо хоног бүрийн лхагва гарагийн Улаанбаатар-Пусан, ням гарагийн Пусан-Улаанбаатар чиглэлийн нислэг үүнд хамаарахгүй.


М.Номин

Эх сурвалж: https://prtimes.jp/