ТОКИО. /Kyodo/. Японы зүүн нутгийн Кюшү арлын зарим хэсгээр өнгөрсөн долоо хоногоос хойш 800 гаруй миллиметр хур тунадас унасан бол лхагва гарагийн өглөөнөөс пүрэв гарагийн орой хүртэл улам хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг тус улсын цаг уурчид анхааруулжээ.

Хүчтэй аадар борооны улмаас Кагошима мужид хөрсний нуралт үүсэж болзошгүй байна. Цаг уурын мэргэжилтнүүдийн хэлснээр, Кюшү арал дээр нэг цагт 80 миллиметр гаруй хур тунадас унах төлөвтэй байгаа бөгөөд нэг өдөрт орох хур тунадасны хэмжээ долдугаар сард унадаг дундаж хур тунадасны хэмжээтэй ойролцоо байх аж. 

Лхагва гарагт орох аадар борооноос үүдэн хөрсний нуралт үүсэж, нам дор газруудад үерийн гамшиг нүүрлэж, голууд үерлэнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Мөн түр хоргодох байранд хүрэх зам чиглэлийг сайтар тогтоож, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу аль болох эрт нүүж шилжихийг оршин суугчдад сануулсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг