ТОКИО. /TASS/. Японы Нара хотод энэ хавар үхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ. Тус хотын Буга хамгаалах холбооноос мэдээлснээр, энэ нь салаа туурайтны багт хамаардаг уг амьтад хуванцар хаягдал идсэний улмаас үхсэн анхны тохиолдол биш аж. Ийм тохиолдол хамгийн сүүлд 2018 оны эцсээр гарч байжээ.


Нара хотын гудамжинд тэжээвэр буганууд чөлөөтэй явж байдаг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг. Зөвхөн 2018 онд гэхэд тус хотод 2 сая жуулчин аялжээ. Жуулчдын зарим нь бугыг тусгайлан бэлдсэн будааны жигнэмгээр хооллохдоо гялгар ууттай нь хамт өгчихдөг байна. Ийм жигнэмгүүдийг Нара хотын газар сайгүй зардаг аж.


Буганд хоол өгөхдөө болгоомжтой байхыг Нара хотын Буга хамгаалах холбоо хотын оршин суугчдад болон жуулчдад уриалжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг