Японы зүүн болон баруун нутгийн уулархаг хэсгүүдээр их хэмжээний цас орсон талаар тус улсын Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Агаарын хүйтэн урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Япон тэнгисийн ойролцоох нутгууд, ялангуяа Номхон далайн эрэг орчмын уулархаг нутгууд их хэмжээний цасанд хучигджээ. Өнгөрсөн ням гарагт тус улсын төв хэсгийн Нигата мужийн Юзава хотод цасны зузаан 1.8 метр хүрсэн гэж Ус, цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна. 

Мөн Японы хойд нутгийн Канто бүс нутаг болон Нигата, Нагано мужуудад 15 сантиметр хүртэл хэмжээний цас орох төлөвтэй байгаа бол Кинки бүс нутагт 10 сантиметр зузаан цас унах төлөвтэй байна гэж албан хүмүүс мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор цаг уурын мэргэжилтнүүд хүчтэй цасан шуурга, аянга цахилгаан, цасан нурангиас болгоомжилж, эдгээрээс үүдэлтэй замын хөдөлгөөн түгжрэлд бэлтгэлтэй байхыг иргэддээ анхаарууллаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/NHK/