ТОКИО. /RIA Novsoti/. Японы нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь нөмөрсөн халууны улмаас долдугаар сарын 22-28-ны хоорондох ердөө ганцхан долоо хоногийн дотор 11 хүн нас барж, 5664 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Гал түймэртэй тэмцэх газрын статистик мэдээнд дурджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тоо өмнөх долоо хоногийнхоос гурав дахин нэмэгдсэн байна. Үүний гол шалтгаан нь Японд зургадугаар сар болон долдугаар сарын эхнээс хойш огцом халж эхэлсэнтэй холбоотой ажээ.

Зуны улирлын эхний хагаст Японд сүүлийн 30 жилийн хугацаан дах хамгийн бага температур бүртгэгдсэн бөгөөд 32-35 градуст хүрч огцом халсны улмаас хүмүүс эмнэлэгт олноороо хүргэгджээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг