ТОКИО. /NHK/. “Тапа” хар салхины улмаас бямба гарагийн өглөөний 9 цагийн байдлаар Японы Окинава бүсэд ирэх болон гарах дотоодын 276 нислэгийг цуцалсан байна.


Байгалийн гамшигт үзэгдэлтэй холбогдуулан агаарын тээврийн “All Nippon Airways” компанийн 92, “Japan Airlines” компанийн 48 нислэг, “Skymark Airlines” компанийн 34 нислэг, “Japan Air Commuter” компанийн 32 нислэг болон өөр хэд хэдэн компанийн нислэгүүд цуцлагджээ.


Мөн аялагчдыг агаарын тээврийн компаниудын цахим хуудсуудыг тогтмол шалгаж, сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй авж байхыг дээрх компанийн төлөөлөгчид зорчигчдодоо сануулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг