Энэ удаад Bright Side амьдралынхаа туршид Японд амьдарсан гадны хүмүүсийг цочроодог уламжлалын талаар бичсэнийг орчуулан хүргэж байна.


1.Хөршүүд  нь дуу чимээтэй алхдаг хүмүүсийн талаар байрны эзэнд гомдол гаргаж болно
Япончууд байшин барихдаа маш хөнгөн авсаархан материалыг ашигладаг. Хана нь маш нимгэн байдаг тул хөршүүдийн амьдралыг нууцлахад бэрх. Иймээс тэд гэртээ төдийгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх болон олон нийтийн газарт байх үедээ нам гүм байхыг эрхэмлэдэг. Мэдээж залуу нь үдэшлэг хийж, хөгжим сонсох, чанга ярих дуртай.Гэхдээ нимгэн хана нь ихэнх хүмүүст асуудал үүсгэдэг. Хэрэв хэт их дуу чимээгээр залхаавал гомдол гаргаж болдог.


2.Шууд харилцаж маргааныг шийдвэрлэх боломжгүй

Японд зөрчилдөөнийг биечлэн шийдвэрлэх нь зохимжгүй байдаг. Нэгэн британи эр өөрийн блог дээрээ хөршүүдтэйгээ хэрхэн харьцах тухайгаа бичжээ. Тэрээр "Та хөршдөө шууд гомдоллох боломжгүй,эхлээд түрээслэгч рүү захидал бичих хэрэгтэй. Үүний дараа түрээслэгч оршин суугчдад сануулга илгээдэг" гэжээ.


3.Гудамжны дуут сурталчилгааны "ядаргаа"

 

Чимээгүй байдлын тухай хатуу дүрмийг үл харгалзан Японд чанга яригчтай зар сурталчилгаа тараадаг фургонууд их байдаг. Тэд гудамжинд засвар үйлчилгээ, талх нарийн боов, улс төрийн нам гэх мэт бүх зүйлийг сурталчилдаг. Зөвхөн ням гарагт унтаж амрах боломжтой. Энгийн өдрүүдэд энэхүү сурталчилгаа нь унтахад нь саад учруулдаг байна.



4.Төвийн халаалтгүй гэвэл итгэх үү

Байшингууд газар хөдлөлтөд маш олон сүйддэг тул нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд үнэтэй тусдаг. Тиймээс тэд халаагч болон халдаг хөнжил, Котатсу хэмээх алдартай ширээг ашигладаг. Саяхныг хүртэл иргэд энэ байдалд дассан байсан ч аялалын влог хөтлөгч нар сошиал медиа дээр энэ дүр төрхийг харуулж шүүмжилж эхэлсэн нь өөрчлөлтийг дагуулж эхлээд буй. Сүүлийн үед Япончуудын төвийн халаалтад хандах хандлага эргэж эхэлсэн байна.


5.Гяру эхчүүд Японы үзэл санааг алдагдуулдаг
Биеийн зарим хэсгээ гаргасан, хэт тод хувцас өмссөн, хиймэл сормуус, урт хумстай, галзуу үс засалт хийсэн хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гяру гэдэг. Ихэнх япончуудын үзэж байгаагаар тэд жинхэнэ гоо үзэсгэлэнгийн талаар буруу ойлголттой хүмүүс аж.


6.Олон хүмүүс гадныханыг ашиглахын тулд найз нөхөд болдог.
Япон хүнтэй найз нөхөд болох нь хичнээн хэцүү гээч. Тэд хүндлэлийг эрхэмлэдэг боловч угтаа маш хаалттай хүмүүс. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блогоор байнга ярьж бичих нь элбэг. "Гайжин анчид" гэж нэрлэдэг японы хэсэг хүмүүс бусад орны хүмүүстэй хурдан найзууд болох эсвэл романтик харилцаа үүсгэдэг. Тэд гадаад хэлийг үнэ төлбөргүй сурах, зарим тохиолдолд хүүхэдтэй болоход тэднийг ашигладаг. 


7.Япончуудыг ерөнхийд нь Учи болон Сото хэмээх хоёр бүлэгт хуваадаг

Учи бол дотоод тойрог юм. Үүнд гэр бүлийн гишүүд, хамаатан садан, ойр дотны хүмүүс, заримдаа олон жилийн турш хамт ажилласан хамт ажиллагсад багтдаг. Бусад нь бүгд Сото. Учигаас Сото руу шилжих нь маш их цаг хугацаа шаарддаг. Зарим дэвшилтэт залуу Япончууд энэ систем нь амиа хорлолт өндөр, нийгмийн эскапизм(бодит байдлаас зугтаах эрмэлзлэл) хөдөлгөөн буюу Хикикомори маш өндөр хөгжсөн нийгэмд хортой гэж үздэг. Сэтгэл зүйн янз бүрийн асуудал нь ихэвчлэн сэтгэлийн хөдлөл, бодлоосоо татгалзах  зэрэгтэй холбоотой байдаг.

8.Хикикомори амьдралын хэв маягийг дагагчид

Хикикоморис бол өөрсдийгөө нийгмээс тусгаарлагчид. Ихэвчлэн залуу бөгөөд ойролцоогоор 700 мянга гаруй хүн байдаг. Тэдний дундаж нас нь 31. Ихэнх тохиолдолд тэд хамаатан садангаасаа тусдаа амьдардаг.  Гэрээсээ бараг гардаггүй, хэрэгцээт зүйлсээ онлайнаар захиалж гэртээ хүргүүлдэг. Зарим нь бусад хүмүүстэй огт холбоо барьдаггүй. Тэдний зарим нь гэртээ 7-10 жил өнгөрүүлдэг байна. Японы засгийн газар энэ үзэгдэлд удаан хугацааны турш санаа тавьж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг хэвийн амьдралдаа буцаж орох арга замыг хайсаар иржээ.

9.Японд таван гэр бүл тутмын нэг нь эхнэр, нөхрөө хуурдаг.
Энэ улсад гэр бүлийн хооронд асуудал үүссэн байсан ч гэсэн гэрлэлтээ цуцлуулахгүй байх тал дээр бат зогсдог. Эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл цуцлагдвал санхүүгийн хувьд таагүй байдалд ордог бол эрчүүд хүүхдээ харж чадахгүй байхаас эмээдэг. Учир нь хүүхдийг хамтран асрамжлах тухай тохироо байдаггүй. Япончууд араар тавилтын тал дээр бусад хүмүүсээс өөр хандлагатай байдаг. Нэмж дурдахад тус улсад гэрлэлтийн өмнөх харилцааг зохисгүй гэж үздэг тул гэрлэлтийн дараах хууралт өндөр хувьтай байдаг байна. Судалгаагаар эмэгтэйчүүдийн 15,2%, эрчүүдийн 20,5 % нь хамтрагчаа хуурдаг гэсэн тооцоолол гарчээ.


10.Японд дурлалт хосууд бие биенээ сард 1-2 удаа харах нь хэвийнд тооцогддог.

Японд хайртай хосууд өдөр бүр уулздаггүй. Тэд ердөө сард нэгээс хоёр  удаа л уулздаг. Тэд хамтдаа цаг өнгөрөөгүй үедээ  бие биедээ мессеж бичиж зураг илгээдэггүй. Энэ нь хайргүй гэсэн үг биш юм. Түүнээс гадна Японд нөхөрлөлийн соёл тийм ч өндөр хөгжөөгүй. Тэд бие биедээ цэцэг, чихэр өгөх мөн түүнчлэн магтаалын үг ч хэлдэггүй. Хайртай хүмүүс өөрсдийн мэдрэмжийг олон нийтийн өмнө харуулахаас татгалздаг ба тэдний хийж болох зүйл нь гар барих төдий явдал юм.

11.Дэлгүүрүүд нь маш төвөгтэй борлуулалтын ажиллагсадтай
Гадаадын олон хүмүүс Японд дэлгүүр хэсэх дургүй байдаг, учир нь тэнд үйлчилгээ нь их төвөгтэй байдаг. АНУ-ын худалдааны төвд та хүссэн хувцасаа солих өрөөнд өмс үзээд таалагдахгүй бол байранд нь буцааж тавьдаг. Япон дахь борлуулалтын ажилчид нь үйлчлүүлэгчдийн алхам бүрийг дагаж, магтахаас гадна хувцасаа хэрхэн хослуулах талаар зөвлөгөө өгдөг. Хэрэв үйлчлүүлэгч ямар нэгэн зүйл худалдаж авахаар шийдсэн бол төлбөрөө төлсний нь дараа тэд мөхөлзөн "баярлалаа" гэж хэлдэг.