Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна. 

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт зөвшөөрлөө.