Япон улс хөл хорионд буй Хятадын Хубей мужийн Ухань хотоос улсынхаа бүх иргэдээ тусгай чартер нислэгээр авахаар боллоо. Мэдэгдлийг Японы Ерөнхий Сайд Абе Шинзо албан ёсоор хийсэн байна.

Ухань хот 11 сая хүн амтай бөгөөд хөл хорионы улмаас бүхий л хөдөлгөөн зогсоод буй. Иймээс түргэн тусламжийн болон цагдаагийн машин л авто замын хөдөлгөөнд оролцож байгаа аж.

Уг вирусээр өвчилсөн Япон иргэд бүгд Хятадад аяллаар явж байхдаа халдвар авсан нь тогтоогдсон юм.