Японы санхүүгийн зохицуулагч-Санхүүгийн үйлчилгээний Агентлаг (FSA) өнгөрсөн Лхагва гаригт Японы цахим мөнгөний арилжааны холбоонд тус улсын криптовалютын салбарыг зохицуулах зөвшөөрлийг олгов. Японы Засгийн газар криптовалютын бирж дээр хоёр ч удаа том хэмжээний хулгай гарсаны дараа тус салбарт хандах өөрийн хандлагыг өөрчлөн ийм шийдвэр гаргалаа.

FSA-ийн зөвшөөрөл нь салбарын холбоонд үйлчлүүлэгчдийн хөрөнгийг хамгаалах, мөнгө угаахаас сэрэмжлэх зорилготой журмуудыг боловсруулж мөрдүүлэхээс гадна тус салбарын тоглогчдын үйл ажиллагааг чиглүүлэх эрхийг олгож байна. Мөн холбоо нь салбарын бодлогын хэрэгжилтийг нь хянана.

Япон нь технолгийн инновацийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өнгөрсөн онд анх удаа криптовалютын биржүүдийг зохицуулсан анхны улс болсон ба биржүүд нь FSA-д бүртгүүлж зөвшөөрөл авдаг.

FSA-ын зарим албаны хүмүүс криптовалютын салбарын зохицуулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үздэг ч түүний өсөлтийг хязгаарлахын эсрэг байдаг байна.

FSA өнгөрсөн Лхагва гаригт криптовалютын арилжаа эрхлэх этгээдүүдийн дагаж мөрдөх журмыг хэвлэж гаргасан бөгөөд одоогоор тус байгууллагад 160 гаруй этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргаад байна. Японд одоогоор 16 криптобирж зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба FSA өнгөрсөн оны 12 сараас хойш ганц ч зөвшөөрөл нэмж олгоогүй байгаа юм.


Эх сурвалж: Криптодоогтер