Япон улсын Засгийн газар утасгүй 5G сүлжээний дараагийн үеийг хөгжүүлж байгаа дотоодын компаниудыг санхүүгийн хувьд дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

Тус улс дэлхийн дахинд 5G төлөөх өрсөлдөөнд тэргүүлж байгаа Хятад улстай өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийг зорьж 70 тэрбум йений санхүүжилтийг өөрсдийн NEC болон Fujitsu зэрэг электроникийн болон харилцаа холбооны компаниудад олгох юм байна.  

NEC, Nippon Telegraph болон Telephone Corp компаниуд хамтран 5G сүлжээний дараа үеийн сүлжээг хөгжүүлэх, дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн том хувийг 2030 он гэхэд атгасан байхаар тохиролцсон байна. 

5G технологийн асар өндөр хурдаар их хэмжээний мэдээлэл дамжуулдаг болсноор харилцаа холбооны төхөөрөмжүүдийг бараг бүх бүтээгдэхүүн, үйлчилгээтэй хооронд нь холбох боломжтой болно. Хамгийн наад захын жишээ бол жолоочгүй автомашин бусад автомашин, дэд бүтцийн байгууламжуудтай харилцах юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээнд шууд дүрс бичлэг, робот ашиглагдах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарт олон дүрс бичлэгийн камераас цуглуулсан мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан ямар нэгэн сэжигтэй үйлдлийг илрүүлэх зэрэг ашиглах юм.

Эх сурвалж: japantoday