ТОКИО. /NHK/. Япон-АНУ худалдааны шинэ хэлэлцээрийн талаарх яриа хэлэлцээг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр болжээ.

АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги болон АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар дөрөвдүгээр сарын 15, 16-нд Вашингтон хотноо уулзахаар товлосон байна. 

Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар худалдааны шинэ хэлэлцээрийн асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон билээ. Уг хэлэлцээ энэ оны нэгдүгээр сард эхлэх төлөвтэй байсан боловч АНУ-ын тал БНХАУ-тай худалдааны хэлэлцээ өрнүүлсэнтэй холбоотойгоор Японтой хийх хэлэлцээ хойшилжээ. 

Японы төлөөлөгчдийн хэлснээр, Т.Мотэги, Р.Лайтхайзер нар бараа бүтээгдэхүүний талаарх худалдааны хэлэлцээрийн тухай хэлэлцэх ажээ.

“Худалдааны түнш орнуудтайгаа өргөн хүрээг хамарсан хоёр талын хэлэлцээрийг байгуулах чиглэлд ажиллана” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг