Олон төрлийн хундаганы алийг нь юунд хэрэглэдгийг та мэдэх үү. Коктэйлийг ямар шилэн аяганаас уух вэ? Өндөр нарийханд уу, намхан хэрнээ өргөн амсартайд нь уу гэх мэт олон асуулт бидэнд тулгардаг. Дараах мэдээллээс та ямар төрлийн алкохолийг ямар хундаганд уух ёстойгоо мэдэж аваарай.

Өөр өөр төрлийн шилэн хундага/аяга нь төрөл бүрийн уух зүйлсийг илүү таашаалтай уухад зориулагдан бүтээгдсэн байдаг. Жишээлбэл, та сайхан амттай коктэйль найруулсан байлаа ч шилэн аяганы тань амсар нарийхан бол та түүнийг үнэртэн таашааж чадахгүй. 

Дарс

1. Улаан дарсны хундага нь дарсыг амархан холихын тулд том, бөөрөнхий хэлбэртэй байх хэрэгтэй. Мөн хундагыг барих хэсэг нь урт байснаар гарын дулаан дарсыг халаахгүй байхад нөлөөтэй. 


2. Цагаан дарсны хундаганы амсар илүү жижиг байснаар дарс нь хүчилтөрөгчтэй амархан холилдохгүй амтаа удаан хадгалахад тустай. Ингэснээр цагаан дарсны хөнгөн, нандин амт нь устахгүй.


3. Оргилуун дарсыг өндөр нарийн хундаганд хийснээр хөөсөө хурдан алдахаас сэргийлдэг.



Коктэйл

4. Коктэйлны хундаганы хамгийн сонгодог, уламжлалт хувилбар нь уруу харсан конус хэлбэртэй байдаг. Энэ нь ямар ч мөсгүй коктэйлийг хундагалахад зориулагдсан. Уламжлалт коктэйлууд нь сонирхол татам үнэртэй байдгаас үүдэн амсар нь ийм задгай бүтээгдсэн.


5. Энэ төрлийн хундаганд ихэвчлэн архины агууламж багатай коктэйл хундагаладаг бөгөөд мөс их хийхэд зориулагдсан. 


6. Доороо нэгээс хоёр хуруу өндөртэй цул шилтэй энэ хундага нь ихэвчлэн өтгөн сироплог орцтой коктэйлийг хундагалахад зориулагдсан.


Онцгой

7. Халуун коктэйл болох Айриш Кофе, Хот Тодди зэрэг коктэйлийг энэхүү аяганд хундагална. Халуунд тэсвэртэй бөгөөд бариултай тул бариад уухад ч амар гэдгээрээ онцлог.

8. 1940 оны үед гарч ирсэн энэхүү хундаганы загвар нь хар салхинаас санаа авсан. Гол төлөв Хуррикэн коктэйлийг үүнд хундагална.

9. Анхандаа Мартини коктэйлийг дээр дурдсан хундагануудад л хундагалдаг байсан ч 90-ээд оны үеэс хэмжээ, хэлбэр нь өөрчлөгсөн байна. Уламжлалт коктэйл хундаганаас аяганы хувьд том гэдгээрээ ялгаатай.


10. Маргаританы хундага нь шаталсан диаметрт хэлбэртэй. Энэ нь мөн л өөрийн гэсэн хундагатай онцлог коктэйл. Энэ хундага өмнө нь тийм ч элбэг харагддаггүй байсан ч маргарита коктэйл түүнийг хаа сайгүй байраа эзлэхэд тусалжээ.


Эх сурвалж: Bottleneck