Дараах 4 ордны хүмүүсээс болгоомжлоорой. Учир нь тэд өс хонзон санасан хүнээсээ заавал хариугаа авдаг гэнэ.

1. ХИЛЭНЦ 

Мэдээж хамгийн хэрцгий орд бол Хилэнц. Та Хилэнцийг гомдоосон эсвэл замд нь хөндөлссөн бол бушуухан өөр газар луу нүү, нэрээ соль, бие хамгаалагчтай бол, сошиал сүлжээнээс аккаунтаа устга! Xилэнц хилэгнэвэл хорвоогийн хамгийн аймшигтай хүн болж хувирдаг. Тэр арьсыг чинь өвчих гэж араас чинь мөшгөхгүй байгаа ч таныг нүдэнд нь өртөх юм бол хэрхэн хариугаа авахаа төсөөлж л суудаг. 

2. ЗАГАС

Загасны ордныхон гэм хоргүй, тайван хүмүүс мэт танд санагдаж байна уу. Тэд үнэхээр удаан тэвчиж, олон удаа уучилж чаддаг хүмүүс. Гэхдээ та хэмжээ хязгаарыг хэтрүүлбэл – та өнгөрсөн гэсэн үг. Загаснууд гомдоосон хүндээ насан туршдаа өс санадаг ба аль болох их өвдөлтийг мэдрүүлэхийн тулд олон арга зам сэдэж, цуу яриа тарааж эхэлдэг. Та нэг л өдөр ажилгүй, мөнгөгүй, найз нөхөдгүй болж, хайртай нохой чинь хүртэл гэрээсээ зугтсан байвал энэ бүхний шалтгаан нь та олон жилийн өмнө Загасны ордны хүнийг ихэд гомдоосон байж болзошгүй. 

3. ҮХЭР 

Хилэнцийн ордынхонтой адил Үхрүүд хэрцгий зангаараа алдартай. Хэрэв та Үхрийн ордны хүнийг ихээр гомдоож, уурлуулбал өстөн дайсантай боллоо гэсэн үг. Үхэр таныг Хилэнц шиг хатгахгүй, Загас шиг танд насан турш гомдохгүй. Тэр таны амьдралыг там болгоно. Өршөөх хүртлээ. Гэхдээ зөрүүд Үхрүүд хүнийг тийм амар уучилдаггүй. 

4. ОХИН 

Эдгээр 4 ордноос хамгийн бага өс санадаг нь Охины ордныхон. Гэхдээ тэд уурлуулсан эсэхээ ухаарч амжаагүй байхад чинь таны амьдралыг сүйрүүлж эхэлнэ. Охины ордны хүмүүсийн өшөөгөө авах арга бол хорон муухай үг, үйлдэл байдаг. Тэд зүгээр нэг өшөөгөө авдаггүй, харин сэтгэлзүйн дайралт хийж, гомдоосон хүнээ шалд нь буулгадаг.