Маргарет Тэтчерийн аав нь худалдаачин, ээж нь оёдолчин байсан энгийн нэгэн айлд төржээ. Гэсэн хэдий ч тэрээр дэлхийн хамгийн хуучинсаг үзэлтэй улсын Ерөнхий сайдын суудал дээр суусан анхны эмэгтэй болж чадсан юм. Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд буюу 11 жил хашсан аж.

Маргарет Тэтчер хатагтай хувийн зан чанар болон бусад олон улс орны удирдагчидтай тогтоосон нөхөрлөлийнхөө ачаар хүйтэн дайныг дуусгавар болгоход хувь нэмрээ оруулсан гэдэг. Өөрт нь маш их таалагдсан “Төмөр хатагтай” гэх хочийг Зөвлөлт улсын сэтгүүлчид түүнд өгчээ.

“Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн амьдралын зарчим:

1. Ямар нэгэн зүйлийн талаар ярилцах бол эрэгтэй хүн дээр оч, бодитоор хиймээр байгаа бол эмэгтэй хүн дээр оч.

2. Эмэгтэй хүн өөрийн байр суурин дээрээ бат зогсвол түүнийг “өлөгчин” гэцгээнэ. Харин эрэгтэй хүн өөрийн байр суурин дээрээ бат зогсвол түүнийг “сайн залуу” гэцгээнэ.

3. Буйдан дээрээ хөглөрсөн арчаагүй махбод байх ямар ч хэрэггүй. Тийм биз?

4. Азарган тахиа сайхан донгоддог л доо, гэхдээ тахиа л өндөг гаргадаг.

5. Темза мөрөн дээгүүр алхаж буйг маань шүүмжлэгчид харвал “Тэр сэлж чадахгүй дээ л алхаж байгаа юм” гэж хэлэх байсан.

6. Үнэгүй бяслаг хавханд л байдаг юм.

7. Соёлтой харьцааг өнөө үед өндрөөр үнэлж байна, харин бүдүүлэг харилцааны тухай бол яриад ч хэрэггүй.

8. Гэр ахуйд гардаг асуудлуудтай тулгарсан эмэгтэй хүн бүр улс орныг удирдах асуудлыг ойлгож чадна.

9. Өнөөдөр эмэгтэй хүнд өөрийгөө бусдад таниулах асар олон боломж байна: зарим эмэгтэйчүүд бүр улс орон удирдаж байна. Гэхдээ бидэнд жад биш цүнх зохидог юм шүү.

10. Хоолойгоо хэрччихмээр санагдаж байна уу? Дараа нь боолтоо солиулъя гэж битгий гоншгoноорой.

11. Зөвхөн сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй “Сайн санаат хүмүүн”-ий талаар хэн ч дурсахгүй байсан. Түүнд бас мөнгө байсан болохоор л бүгд дурсан ярьцгаадаг юм.

12. Бид бүгд хэзээ нэгэн цагт эмээ болцгoоно.

13. Гэр бол эмэгтэй хүний амьдралын хязгаар бус төв нь байх ёстой.

14. Харилцан ярилцаж байгаа хүнтэйгээ хэл амаа ололцохын тулд хэлсэн үг бүртэй нь санал нийлэх шаардлага байхгүй.

15. Бидний санаа зовнилын 90% нь хэзээ ч биелэхгүй.

16. Хувийн шинж чанартай дайралтад би дуртай. Өрсөлдөгчдөд маань улс төрийн холбогдолтой асуудал үлдээгүй гэсэн үг.

17. Дайснаа маш сайн судлах хэрэгтэй. Дараа нь найзаа болгож болно.

18. Улс орны баялаг зөвхөн байгалийн нөөцөөс бүрддэг юм биш. Байгалийн баялаг огт байхгүй байсан ч болно. Хамгийн гол баялаг бол хүн. Улс хүнийхээ авьяасыг хөгжүүлэх суурийг л бий болгох хэрэгтэй.

19. Санхүүгийн эрх чөлөө үгүй бол өөр ямар ч эрх чөлөө гэж байхгүй.

20. Хүчирхэг байна гэдэг жинхэнэ хатагтай байхтай адил. Хүн бүрт хатагтай гэдгээ сануулах хэрэгтэй болдог бол та жинхэнэ хатагтай биш гэсэн үг.