“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд 5 өдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Румын, Тува, Солонгос, Монтенегро зэрэг орны уран бүтээлчид оролцож уран чадвараа сорьсноос гранпри шагналыг Солонгосын жүжигчин Хуи Ти Лий "Аав" жүжгээр хүртэж 1000 ам доллараар мялаалгасан юм. 

Мөн шилдэг найруулагчийн шагналыг “Бүү дайсагна” жүжгийн найруулагч Рогожинши Майрус – Пэтру хүртсэн юм. Энэхүү шагналыг нэрт найруулагч, УГЗ Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар байгуулагдсан “Баатар” сан ивээн тэтгэж цом, 500 ам долларыг гардуулсан байна.

Тус наадмын талаар Монголын моно жүжгийн төвийг үүсгэн байгуулагч Ц.Баясгалан:

"Тав хоногийн турш “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг хамтран зохион байгуулж амжилттай ажилласан баг хамт олондоо баярлалаа. Мөн "49р гудамж" театр, СУИС, "Баатар найруулагч сан", 5 жил тасралтгүй өгөөмөр гараа сунган бидэнтэй хамт байж дэмжиж тэтгэдэг С.Алтантуяа захиралтай "Мөнхтэнгэр" жуулчны баазын хамт олон, Монтулга ХХК, Ц.Хүрэлбаатар захиралтай Eden ХХК, Т.Мөнгөнбөгж захиралтай Creative diamond ХХК, Арилдал ХХК, мэдээллийн ивээн тэтгэгч Эко тв, Сант-Асар зочид буудлын хамт олон, УДЭТеатрын арын албаныхан үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байсан гэр бүл найз нөхөддөө гүн талархал илэрхийлье.