Монгол Улсын анхан шатны шүүхээс өнгөрсөн онд нийт 12366 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлсэн нийт 12366 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 442 хүн буюу 47.4 хувиар өсчээ. 

- Урьд ял шийтгүүлсэн хүний тоо 637 буюу 32.2 хувиар,

- Согтуугаар гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 691 хүнээр буюу 30.6 хувиар

- Өсвөр насны хүний тоо 123 хүнээр буюу 28.9 хувиар, 

- Гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 530 хүнээр буюу 30.6 хувиар тус тус буурсан байна.
Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5099 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.2 хувийг эзэлж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэв.