Тайванид ягаан өнгийн амны хаалт зүүснээс болж эрэгтэй хүүхэд ялгаварлан гадуурхагдан, дээрэлхүүлсэн талаар нэгэн хүүгийн ээж нь гомдол мэдүүлжээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа Тайванийн албаны хүмүүс хэвлэлийн хурал хийхдээ бүгд ягаан өнгийн амны хаалт ижилсүүлсэн байна. Уг үйлдлээрээ ягаан өнгө нь зөвхөн охидын өнгө биш гэдгийг хөвгүүдэд ойлгуулахыг хүссэн аж.

Энэ талаар Тайван дахь цар тахалтай тэмцэх төвийн дарга Чен Ши Чун "Эрэгтэй хүн ягаан амны хаалт өмсөж болно. Учир нь ягаан бол бүх хүнд зориулагдсан" хэмээн хэлжээ.  Мөн тэрээр хүүхэд байхаасаа "Ягаан ирвэс" хүүхэлдэйн кинонд дуртай байснаа дурджээ.