УИХ өнөөдөр 11.00 цагаас эхлэн ээлжит бусаар хуралдаж байна. 

Яг одоо чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар хэлэлцэж байна.

Өчигдөр прокуророос мөн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн бөгөөд 48 цагийн дотох уг асуудлыг шийдвэрлэхээ МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдээд буй юм.

ЖДҮ-ийг хөгжүлэх сантай холбоотой асуудалд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, сайдын үүрэгт ажлаасаа огцрох хүсэлтийг өөрөө гаргаж, Засгийн газарт хүргүүлсэн юм. Түүний хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөн, сайдын албан тушаалаас нь огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн. 

Уг тогтоолын төслийн дагуу УИХ ээлжит бус хуралдаан зарлан, яг одоо хэлэлцэж буй юм.