Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 

Тусгаарлан ажиглах байранд нийт 3,883 хүн хяналтад орсон. Өнөөдрийн байдлаар 2,434 иргэн ажиглалтад байна. Энэ ажиглалтад 320 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, жолооч хамт тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Урьд шөнө гэхэд галт тэргээр зорчсон нийт 2,369 зорчигчид эрүүл мэндийн тусламж үзүүлж, халуун хэмжиж ажиллалаа. 

Тусгаарлах байранд байгаа иргэдэд тэр дундаа жирэмсэн, сэтгэл заслын эмчилгээ авах шаардлагатай хүмүүст ЭХЭМҮТ, СЭМҮТ, Амгалан амаржих газрын эмч нар дуудлагаар очиж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсэж байна. Бид ДЭМБ-гаас гаргасан заавар зөвлөмж бусад орнуудын судалгаа шинжилгээ туршлагад үндэслэж иргэдэд санамжийг өгч ирсэн. Энэ бол халдварт өвчин. Эрт оношилж, эрт тусгаарлах аргагүй. Нийгмийн сүлжээгээр л зөвлөгөө өгөөд эдгээчихдэг өвчин биш. Гэтэл сүүлийн үед хэн нэг судлаач, сонирхогч нарын нийгмийн сүлжээнд бусдад танигдахыг хүссэн хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд эмчилнэ, зайнаас цахимаар эмчилнэ гэх мэт мэдээллийг тарааж байна. Энэ нь бидний ажилд төвөг, дарамт болж байна. Энэ буруу хандлагаа хандлагаа зогсоогооч, бид нотолгоонд суурилсан, ДЭМБ-ын баталсан заавар зөвлөмжөөр ажиллана.