Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 5143 иргэн тусгаарлагдаж ажиглалтад байлаа. Үүн дотор 5 хүртэлх насны хүүхэд 37, жирэмсэн эмэгтэй 28, артерийн даралттай 13, зүрх судасны өвчтэй 12, чихрийн шижинтэй 19, хорт хавдрын улмаас эмчлэгдэж буй хүн 17 иргэн байна.

Эдгээр иргэдэд вирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн өрхийн эрүүл мэндийн төв хянаж байна.

Төмөр замын галт тэргэнд 3149 хүнд хяналт хийсэн. Бид гадаадад байгаа иргэдтэй утсаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгч байна. Илэрч байгаа гол шинж тэмдэг нь халуурах, цэртэй ханиалгах, ядарч сульдах, амьсгал давхцах, булчин өвдөх, бие зарайх, бөөлжих, хамар битүүрэх, амтлах үнэрлэх чадвараа алдах юм.

Манайд уг халдварыг авсан иргэдийн хувьд уг шинж тэмдэг бүдэг байна.

Эмчлэхдээ вирусийн эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Хамар залгиур, өтгөнд, цусанд шинжилгээг 3 удаа хийж, дараагийн шатанд шилжүүлж байна.

Бид ДЭМБ-аас зөвлөсөн аргыг хэрэгжүүлж ажиллах байгааг дурдах ёстой.  Орны нөөцийг тооцоолж бэлдэж байна. Бидэнд 425 аппарат бий. Шинээр 72 аппарат авна. Дахиад 415 аппарат захиалсан.

ДЭМБ-аас хөл хориогоо сулруулж буй улсуудад анхаарах 6 зүйлийг зөвлөмж болгожээ.

  1. Халдварыг бүрэн хяналтанд авсан байх
  2. Хавьтал, тохиолдол бүрийг илрүүлэх, тусгаарлах, эрүүл мэндийнхээ тогтолцоонд анхаарах
  3. Эрүүл мэндийн байгууллага болон асрамжийн газар, тусгай үйлчилгээний газруудад гарах эрсдлийг бууруулах
  4. Хүн олноор цуглардаг газруудад халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэх арга хэмжээ авах
  5. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлийг бууруулах
  6. Олон нийт коронавирусийн талаар мэдлэгийг батжуулах, мөрдүүлэх: