Яармагийн гүүрний хойноос урагшаа явах чиглэлд хийгдэж байгаа зам засварын ажил графикийн дагуу өнгөн хэсгийн хучилт хийгдэж байна.

ХУД-ийн ТЦА-ны алба хаагчид уртасгасан цагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж буй аж. 

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас "Өнгө хучилтын ажил хэвийн явагдаж байгаа. Хуваарь ёсоор өнөө шөнө замын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байгаа. Маргааш гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна" гэлээ.

Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨҮГ-аас хотын төвөөс ''Чингис хаан'' олон улсын нисэх буудал орох зам хөдөлгөөн ихтэй байгааг анхаарч нислэгийн цагаасаа хоцрохгvйн тулд цагаа зөв тооцоолж гарахыг зорчигч нартаа анхаарууллаа.