Яармагийн шинэ гүүрийг барьж, хуучин гүүрийг засварлах ажил бүрэн дуусчээ. Тус гүүрийн нээлт маргааш 13.00 цагт болох бөгөөд нээлтийн ёслолд Хотын дарга С.Батболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох албаны бусад хүмүүс оролцох аж.

Шинэ гүүр нь 250,2  метр урт,  20,5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй болж буй юм.

Хотын дарга С.Батболд өнгөрсөн сард тус гүүрийн барилгын явцтай танилцах үеэрээ "Яармагийн гүүр бол нийслэл рүү баруун урдаасаа ордог хамгийн том гарц төдийгүй Улаанбаатар хотыг Олон улсын нисэх онгоцны буудалтай холбодог. Мөн бид Яармагт Улаанбаатар хотын бизнесийн шинэ төвийг цогцлоохоор болж байгаа. Энэ нь уг гүүрийн ач холбогдлыг улам нэмж байна" хэмээн ярьсан юм.