Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ны хүрээнд "Ажлын байрыг дэмжих" хоёр их наяд, "Хөдөө аж ахуйг дэмжих" 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. 

"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээлийг ААН, бичил бизнес эрхлэгч иргэдэд энэ сарын 10-наас олгож эхэлжээ.


"Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл:

  • Жилийн гурван хувийн хүүтэй, 
  • Гурван жилийн хугацаатай,
  • Аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, 
  • Бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. 

Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавина. 

Бичил бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. 

Арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. 

Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолт шаардахгүй.

Та жилийн гурван хүүтэй "Ажлын байрыг дэмжих" зээлд хамрагдах хүсэлтийг 

  • ХААН банкинд гаргах бол ЭНД
  • Голомт банкинд гаргах бол ЭНД,
  • Төрийн банкинд гаргах бол ЭНД,
  • Хас банкинд гаргах бол ЭНД 
  • Худалдаа хөгжлийн банкинд гаргах бол ЭНД дарна уу.


Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл:

500 тэрбум төгрөгийн зээлээс:

  • Газар тариаланд 100 тэрбум, 
  • Хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, 
  • Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээл олгоно.

Зээл тус бүр гурван хувийн хүүтэй. 

Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. 

Малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгоно. 

Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгоно.