Орчлон ертөнцийн ирмэг дээр жижигхэн дэлгүүр бий. Дэлгүүрийн хаяг аль эрт шуурганд алга болсон. Харин дэлгүүрийн эзэн дахин шинэ хаяг өлгөхийг хүсээгүй. Учир нь хүмүүс аль хэдийн энэ дэлгүүрт өөрийн хүслийг биелүүлж болно гэдгийг мэддэг болсон. Энэ дэлгүүрт бүх зүйл бий. Мөнгө, завь, байшин, аз жаргалтай гэр бүл, үр хүүхэд, албан тушаал, гоё бие хаа, эрх мэдэл, ялалт, тансаг машин, амжилт гээд бүх зүйл.

Гэвч та та эндээс үхэл, амьдралыг олж чадахгүй. Учир нь тусгай бүтээгдэхүүнүүдийг гол оффисоос хуваарилдаг. Гол оффис энэ дэлгүүрээс өөр газар байрладаг. Дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд тэдний хүслийн зардлыг хэлдэг бөгөөд зарим хүмүүс хүсэлтэй ч гэсэн огт энэ дэлгүүрээр үйлчлүүлдэггүй. Тэд өөрсдийн хүслээ хэрхэн яаж биелүүлэх тухай боддог.

Дэлгүүрийн үнэ маш өндөр. Учир нь сайхан ажил хийхийн тулд амьдралын баталгаатай, тогтвортой байдлаа золих хэрэг гарна. Мөн зөвхөн өөртөө итгэж, бусдын үгийг дагахаа болих хэрэгтэй.

Харин эрх мэдэлтэй болохын тулд бүх зүйлд логик тайлбар хийж сурах хэрэгтэй бөгөөд бусдад «үгүй» гэж хэлж сурах хэрэгтэй. Мөн өөрийн үнэ цэнийг мэдэж, өөрийн сонирхлыг бусдаас дээгүүрт тавих ёстой.

Аз жаргалтай амьдралыг хүсэж байгаа бол та маш өндөр үнэ төлөх ёстой. Амьдралд баярлах чадвар, өөрийн хэрэгцээ, амьдралд ямар зорилгод хүрмээр байгаагаа мэддэг чадвараа оронд нь өгөх ёстой.

Гэвч дэлгүүрийн бүх үйлчлүүлэгчид хүслийнхээ төлөө өндөр төлөөс төлөх чадваргүй байдаг. Зарим үнийг хараад тэд зүгээр л дэлгүүрээс гараад явдаг. Харин зарим нь хуримтлал үүсгэхээр шийддэг бол зарим нь худалдагчаас хямдруулахыг хүсдэг байна.

Харин худалдагч тэдний хүсэлтийг хүлээн авдаггүй. Учир нь бүтээгдэхүүний үнийг буулгавал олгож буй зүйл хохирч мэдэх юм.

Худалдагчаас та дампуурахаас айхгүй байна уу хэмээн асуухад тэрээр үгүй гэж хариулжээ. Тэрээр хариулахдаа «Эрсдэл гаргаж, амьдралаа өөрчлөхийг хүссэн хүн үргэлж олдоно. Хэн нэгэн энгийн амьдралаасаа уйдаж, эсвэл хэн нэгэн өөрийн хүчиндээ итгэж, өөрийн цаг зав энергийг мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулахад бэлэн байдаг» гэжээ.

Дэлгүүрийн хаалга нь дээр нэгэн плакат өлгөөтэй байдаг. «Хэрэв таны мөрөөдөл биелээгүй бол таны түүний төлөөсийг төлөөгүй байна гэсэн үг».