Тэр бол мэргэжлийн хөл бөмбөгчин, тэрбумтан, бүсгүйчүүдийн эрлэг мөн буяны ажилтан. Гайхалтай нийлэмж биш гэж үү? Бид комик номны супер баатрын талаар хэлээгүй. Харин сэтгэлийн хөдөлгөөнтэй, сайн үйл хийдэг, өгөөмөр нэгэн болох амьдрал дээрх жинхэнэ супер баатар Кристиано Роналдогийн бусдын мэддэггүй хүнлэг чанарын талаар хуваалцах гэж байна.


1. Тэр үргэлж цусаа хандивладаг

24 настай хөлбөмбөгчин 4 жилийн турш цус болон цусны сийвэнг хандивласан байна. Тийм ч учраас түүнд шивээс байдаггүй. Шивээс хийлгэснээс хойш 6-12 сарын дараа цусаа хандивлах боломжтой болдог.


2. Тэр багагүй цагийг буяны үйлст зориулдаг

Хэдийгээр тэр өөрийн үйлдлийг сурталчилдаггүй ч "түүний залуу фенийнхээ мэс заслын төлбөрт их хэмжээний мөнгө хандивласан, гамшигт нэрвэгдсэн байшинг сэргээн засварлахад тусалсан, эмнэлэгийн үйл ажиллагааг ивээн тэтгэсэн" зэрэг үйлдлүүдийг нь сэтгүүлчид олоод мэдчихдэг. Түүний хийсэн эдгээр буяны үйлс нь цусаа өгдөгтэй нь адил ойр ойрхон тохиодог гэнэ.

Кристиано Роналдо “Миний аав надад бусдад туслахыг үргэлж сургадаг байсан. Бурхан хоёр дахин шагнадаг” хэмээн хэлэх дуртай аж


3. Тэр хэзээ ч хуучны андаа мартдаггүй

Хөлбөмбөгийн од тэрээр хуучны найз нөхөдтэйгээ тогтмол уулзаж, тэдэнд бэлэг өгөх дуртай. Жишээ нь, тэр нөхөрлөлийнхөө талархал болгож найз Албертдаа том харш бэлэглэжээ. Учир нь бүс нутгийн сонгон шалгаруулах тэмцээнд Алберт нь өөрийн боломжийг Кристианод өгсөн байна. Кристиано дамжуулалтыг хүлээн авч карьерынх нь хувьд хамгийн чухал гоолыг оруулсан нь мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавих чухал замнал болсон юм.


4. Тэр гэр бүлдээ хайртай


Алдар нэр, олон сая шүтэн бишрэгч, сая саяын орлоготой данс Кристианогийн үндсэн үнэт зүйлд нөлөөлөөгүй.  Түүний хувьд гэр бүл бол хамгийн тэргүүнд байдаг. Тэрбээр амралтаа том харштай, буйд арал дээр өнгөрүүлэхээс илүү шуугиантай өнөр өтгөн, хайртай гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг эрхэмлэдэг. 


5. Тэр өөрийн фенүүддээ нээлттэй бас дотно ханддаг


Эргэн тойронд бүхэл бүтэн армийн хэмжээний фенүүд хүрээлж байхад нэг тус бүрд нь тодорхой цаг зарцуулах нь амаргүй. Зарим нь сэтгэл дундуур эсвэл гунигтай хоцордог. Харин энэ нь Роналдотой уулзахдаа мэдэрдэг мэдрэмж биш юм. 2018 оны дэлхийн аврагын тэмцээнд хоцорч байхдаа ч гэсэн автобуснаасаа буун, уйлж буй залуу фенээ тайвшруулах цаг гаргасан байна. Тэр хүүг тэврэн түүнд гарын үсгээ зурж өгчээ.


6. Тэр мөнгөнд биш хөлбөмбөгт чин сэтгэлээсээ хайртай

Кристиано Роналдо нь хөлбөмбөгт бүхнээс илүү дуртай ба цалин хөлсгүй тоглоход ч бэлэн байдаг. Реал Мадрид баг "Аврагуудын лиг"-ийн аварга болсны дараа тэр бүх цалингаа буяны байгууллагад хандивлажээ. Энэ нь хагас сая еврогоос илүү байв.


7. Тэр өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс ичдэггүй


Эцэст нь тэр хүчтэй, өөртөө итгэлтэй боловч эмзэг сэтгэлтэй хүн юм. Кристиано өөрийн сэтгэл хөдлөлийг олон нийтэд харуулахаас ичдэггүй. Тэр эерэг, сөрөг байгаагаас үл хамааран тэр уйлж, инээж сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлдэг.


Эх сурвалж: brightside.me