Эмэгтэй хүн бол бүхий л амьдралынхаа турш таагүй харилцаа, бэрхшээл, гонсойлгох зүйлстэй тэмцэж байдаг хүчихэг хүн юм. Эмэгтэй хүн нь үргэлж гэрэлтсэн инээмсэглэлтэй, түүнд юу ч тохиолдоогүй мэт харагддаг. Энэ дэлхий ертөнцийн ачааг үүрч яваа эмэгтэй хүн гэрэлтэж, дур булаам харагддаг.

Хүмүүс эмэгтэй хүнд бүх зүйл байгаа гэж боддог. Тэрээр амжилттай, хүчтэй харагддаг. Гэхдээ тэд зөвхөн тэдний тэдэнд харуулхыг хүсэж буй зүйлийг л харж байгаа. Тэд хүчтэй, хүчирхэг. Тэдний уриа үг бол “Би үүнийг хийж чадна”. Тэрээр ялагдашгүй мэт санагддаг, гэхдэээ хэн ч тэднийг сэтгэл санаа, зүрх сэтгэлд юу болж байгааг мэдэхгүй. Хэн ч өдөр бүр тэдний зүрхэндээ тээдэг зовлон, шаналанг мэдэхгүй.Хүмүүс тэднийг өдрийн турш үзэсгэлэнтэй, дур булаам, хөгжилтэй, итгэлтэй байгааг нь хардаг. Гэвч хэн ч оройн цагаар орон дотроо хэвтэж, ганцаардаж, хар дарсан зүйлстэй тэмцдэгийг мэдэхгүй.

Учир нь эмэгтэй хүн хэзээ ч өөрийгөө тийм байдалтай байхыг бусдад харуулахгүй. Та гунигтай байвал тэрээр үргэлж хөгжөөж, тус дэм болж чадна. Хэрэв өөрөө уйлахыг хүсвэл тэрээр буруу харж, нулимсаа залгин, инээмсгэлэлтэйгээр эргэн харна.Тэрээр ганцаараа зовж, шаналахыг илүүд үздэг. Учир нь дэлхий ертөнцөд өөрийнхөө дутагдалыг харуулж, өөрийн сэтгэл зүрхээ нээхийг хүсдэггүй. Эргэн тойрны хүмүүс тэдний бүхий л асуудлыг шийдвэрлэж чадах хөгжилтэй, аз жаргалтай, хүчтэй гэж боддог. Тэднийг юу ч, хэзээ ч эвдэж чадахгүй гэж бүгд боддог. Тэдний айдас аз жаргалд хүрэх хамгийн сүүлчийн найдварыг үгүй хийж, харин өөрт итгэлгүй байдал нь тэдний нэгэн хэсэг болж хувирсан. Тэдэнд байгаа чөтгөрүүд түүний ямар ч хэрэггүй, хэн ч биш гэж бодхыг шаардаж, мэдрүүлж байдаг.

Тэрээр өөрийгөө хүчтэй, зоригтэй гэдгийг ойлгодоггүй. Өдөр бүр тэмцэж, нулимсаа арчиж, дахиад л байлдааны талбарт гардаг.Энэ бол маш том эр зориг шаарддаг зүйл.