Ази хүмүүсийн олонход лактозын үл тэвчих байдал нь зүгээр л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй зүйлсийн нэг юм. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хамгийн ойрхон жорлон руу яардаг нь бидний ДНК-д өгөгдсөн өгөгдөлтэй холбоотой. Залуу байхдаа сүүг хялбар шингээх чадвартай байсан хүмүүст нас явах тусам сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа гэдэс цүрдийх, шингэн суулгалт нь гэнэтийн зүйл болдог.

Дотоод анагаах ухааны мэргэжилтэн Доктор Шон Чуны тайлбарласаар, лактозыг шингээх чадамж (хөхтөн амьтаны сүүнд агуулагддаг сахар) хүүхэд бүрт байдаг онцлог шинж аж. Ихэнх хүүхэд (яс үндэс харгалзахгүй) лактозын ферментийг ашиглан олон тооны лактозын молекулуудыг глюкоз, галактоз руу задалж, шингээхэд хялбар болгодог.

Бусад хөхтөн амьтдын нэгэн адил хүмүүс хүүхэд насандаа, ялангуяа хөхөөр хооллодог үедээ лактозын тэсвэртэй байдал нь нэн чухал байдаг.

"Бидний заримд энэхүү ферментийн хэмжээ эрс буурах байдал гардаг, ихэвчлэн 5 хүртэлх насанд" гэж Өмнөд Калифорнийн эмч тайлбарлажээ. 


Мөн тэрэээр "Энэ бууралтыг лактозын тэсвэргүй байдал гэж нэрлэдэг. Хэрэв лактозын хэмжээг шингээж чадах хэмжээнд бууруулахгүй бол энэ нь гэдэс дотор шингэхгүй хэвээр үлдэж, бие махбодийн үлдсэн хэсгээс ус татах, гэдэсний бактерийг тааламжгүй зүйл болох устөрөгчийн хий болгон хувиргадаг" гэдгийг хэллээ.

Үнэндээ эрт дээр үеэс лактоз үл тэвчих байдал нь насанд хүрэгчдэд саад тотгор болж байжээ. Хүмүүс амьтдыг гэрийн тэжээвэр болгосноор хөхний сүүнээс өөр лактозын шинэ эх үүсвэрийг бий болгосон байна.

Хойд европын орнууд нарны гэрлээс илүү ашиг хүртдэг орнуудтай харьцуулбал илүү их хэмжээний сүү хэрэглэн, нарны эрчим хүчнээс авч чаддаггүй Д витаминыг нөхөж авах шаардлагатай болдог. Тиймээс Европын лактоз үл тэвчих үзэгдэл насанд хүрэгчдийн 5-аас бага хувьд байж болох ба Азийн зарим оронд насанд хүрэгчдийн 90 хүртэлх хувьд ажиглагддаг. 

Бид лактозоор дүүрэн эрин үед амьдарч байна хэмээн Чун тэмдэглэн хэлсэн ба “Та сүүн бүтээгдэхүүний өдөр тутмын хэрэглээгээ багасгах эсвэл лактозын агууламж багатай сүү, бяслаг хэрэглэх боломжтой” хэмээн зөвлөжээ. Мөн эмийн сангуудаар лактозын ферментийг худалдан авч сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх боломжтой гэнэ.



Эх сурвалж: https://nextshark.com