БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Xiaomi” компани “Redmi K20” болон “Redmi K20 Pro” шинэ ухаалаг гар утсаа танилцууллаа.

 

Загваруудын хоорондох гол ялгаануудын нэг нь процессор юм. “Redmi K20” загварт “Snapdragon 730” процессор суурилуулсан бол “Redmi K20 Pro” нь “Snapdragon 855” процессортой байна. Мөн “K20 Pro”-д тусгай найман давхаргатай графит хөргөх технологи суурилсан бөгөөд ухаалаг утас өндөр ачаалалтай үед халахгүй аж.


Дээрх ухаалаг гар утсууд нь “Near field communication” буюу богино зайн радио долгионы дамжуулалт хийдэг  “Xiaomi”-гийн анхны загварууд юм.


Хоёр утас хоёул 2340x1080 пикселийн нягтралтай, 6.39 инчийн AMOLED дэлгэцтэй байна. Дэлгэцэд мөн хурууны хээ таних долоо дахь үеийн сканер суурилуулжээ. “Redmi K20” болон “K20 Pro” нь нүүрэн талдаа 20 мегапикселийн нягтралтай камертай ба үндсэн гурван камерийнх нь нягтрал 48  аж.


“Xiaomi”-гийн шинэ ухаалаг утсуудын худалдаа Хятадад зургадугаар сарын 1-нд эхэлнэ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг