МОСКВА. /RIA Novosti/. Хятадын “Xiaomi” компани “Mi Watch” ухаалаг цагийнхаа анхны загварыг танилцууллаа. Энэхүү загварыг гаргасан тухай тус улсын "Weibo" нийгмийн сүлжээгээр мэдэгджээ.

“Xiaomi”-гийн анхны ухаалаг цаг нь 1.78 инчийн диагональ бүхий мэдрэгч дэлгэцтэй бол батарейны хүчин чадал нь 570 миллиампер цаг аж. “Mi Watch” нэг удаагийн цэцэглэлтээр 36 цаг тасралтгүй ажилладаг байна. Түүнчлэн “Snapdragon Wear 3100” чип суулгасан бөгөөд 4G модемтой учир уг цагийг эзэмшигч дуудлага хийх, интернэт ашиглах боломжтой юм. Мөн төхөөрөмжийг контактгүй төлбөр хийхэд ашиглаж болно.

“Mi Watch” ухаалаг цагийн худалдаа Хятадад энэ сарын 11-нд эхэлнэ. 1299 юанийн үнээр худалдаалах уг цагийг бусад орны зах зээлд гаргах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг