ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэнтэйгээ телевизийн шууд эфирээр ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жил 16 дахь нь тохионо. Гэхдээ оны сүүлчээр бус зургаадугаар сарын 14-нд хийнэ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байсан ч өнөөдөр буюу 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Шууд эфир Монголын цагаар 17.00 цагт ОРТ, Россия, ВГТРК тэргүүтэй төрийн төв мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулагдана. 

Энэ удаагийн эфир өөрийн онцлогтой байх бөгөөд түүний нэг нь технологийн шинэ дэвшлүүдийг ашиглах явдал гэнэ. Мөн улсынхаа өнгөц булан бүрээс холбогдох иргэдийн асуултад анхаарал хандуулах үүднээс үзэгчдийг студид урьдаг уламжлалт арга барилаас татгалзах ажээ.

Харин иргэдийн асуултууд студи дахь тусгай монитороор Путинд хүрч байх юм байна. Зохион байгуулагчид шууд эфир хэрхэн өрнөх талаар мэдээллийг өндөр түвшинд нууцалж байна.