БРИКС-ийн гишүүн орнууд буюу Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ-ын удирдагчдын хаалттай уулзалт өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны үдээс өмнө Йоханнесбург хотноо болно гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, дээрх хаалттай хуралдаан дээр Оросын төрийн тэргүүн Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай саяхан Хельсинкид хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаар мэдээлэл өгөх ажээ.
 
“Мэдээж хэрэг манай түншүүд ийм мэдээллийг хүлээж байгаа. Владимир Путин долдугаар сарын 19-нд ОХУ-ын ГХЯ-нд болсон Орост суугаа элчин сайдууд хийгээд байнгын төлөөлөгчдийн зөвлөгөөн дээр энэхүү дээд хэмжээний уулзалтын талаархи дүгнэлтээ танилцуулж байсан билээ” гэж Юрий Ушаков мэдээлсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг