ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы канцлер Ангела Меркель нар утсаар ярьжээ. Энэ тухай ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Талууд Сири дэх сөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлыг авч хэлэлцэж, Истамбул хотод 10 дугаар сарын сүүлчээр болсон Орос, Турк, Герман, Францыг оролцуулсан дөрвөн талт дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулжээ.

Сирийн Үндсэн хуулийн хорооны гишүүдийн жагсаалтыг гаргах Астанагийн үйл явцыг батлан даагч улс орнуудын хийсэн ажил нь Сири дэх сөргөлдөөнийг урт хугацаанд, найдвартай зохицуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.  

Түүнчлэн талууд Сири улсаас АНУ-ын цэргүүдээ татах төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна. Утсаар ярих үеэрээ талуудын хэлэлцсэн өөр нэгэн асуудал нь Керчийн хоолойд болсон үйл явдал байжээ. Керчийн хоолой дахь нөхцөл байдлаар В.Путин, А.Меркель нар санал бодлоо солилцсон байна. Хоёр улсын удирдагчид мөн бие биедээ ирж буй шинэ оны мэндийг хүргэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, АиФ