ЛОНДОН. /BBC/. Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг Их Британийн нийслэл Лондон хот дахь Эквадорын Элчин сайдын яамнаас баривчилсан байна. Ж.Ассанж нь Эквадорын Элчин сайдын яамнаас 7 жилийн өмнө орогнох эрх хүссэн юм. 

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хэлснээр, Ж.Ассанж олон улсын конвенцуудыг удаа дараа зөрчсөнтэй холбогдуулан түүний орогнолыг цуцалсан ажээ.

Харин “Wikileaks” цахим хуудас “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, Эквадор улс Ж.Ассанжийн улс төрийн орогнолыг хууль бусаар цуцалсан гэжээ.

“Цагдаагийн ажилтнууд Ж.Ассанжийг баривчилсан. Хамтран ажилласан Эквадорын эрх баригчдад талархал илэрхийлье. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэж Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид албан ёсоор мэдэгдээд байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг