Тэд энэ жилийн Каннын кино наадмын нээлтээс хойш дахин романтик харилцаагаа сэргээн бие биенээсээ хагацаж салахаа больсон юм. Мягмар гаригт Нью-Йорк хотод хосууд Беллагын 22 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр гарчээ. Хосууд хар хөнгийн хувцасаар хосолсон нь хайр татам харагдах бөгөөд тэд SoHo ресторанд өдрийн зоог барьсан байна.  Белла хар өнгийн жинсэн өмдийг үдээстэй цамцтай хослуулан дээр нь богино хүрэм өмсөн хар өнгийн нарны шил зүүн, алтлаг өнгийн цагираган ээмэг зүүжээ. Харин Викенд бомбер жакет өмсөн, комбат гутал өмсчээ. Хосууд 2015 оноос болзож эхэлсэн ба 2016 онд хоёр тийш болсоноос хойш Викенд дуучин Селана Гомезтой хэсэг хугацаанд болзсон бол Белла реппер Дрейктэй нэр холбогдож байсан ч тэрээр няцаасан байна. Ямар ч байсан хосууд хэзээ хэзээнээс илүү аз жаргалтай байгааг тэдний зургаас харна бизээ.