АНУ-д хэрхэн суралцах талаар цуврал мэдээлэл, зөвлөгөөг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулан цувралаар хүргэж буй юм. 

Энэ удаад АНУ-д суралцах зардлаа хэрхэн төсөвлөх талаар зөвлөж байна.

Дараах дүрс бичлэгээс хүлээн авна уу.



АНУ-д суралцах талаарх цуврал зөвлөгөөг баасан гараг бүрт хүргэх аж.

Дашрамд сонирхуулахад, "Education USA Mongolia Боловсролын Зөвлөгөөний Төв"-өөс энэ сарын 22-нд "АНУ дахь шинжлэх ухаан, инженерчлэл, технологи, математикийн чиглэлийн сургуулиудын үзэсгэлэн" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм байна. 

Тус өдөрлөгт Америкийн 

  1. Illinous Wesleyan University
  2. IGlobal University
  3. Virginia International University гэсэн 3 их, дээд сургууль оролцох бөгөөд сургууль тус бүрийн төлөөлөгчтэй биечлэн уулзах боломжтой аж. 

Мөн тус үзэсгэлэнд Америкийн сургуулиудын төлөөлөгчдөөс гадна Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консул, Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд оролцож,

•АНУ-ын боловсролын системийн ерөнхий мэдээлэл

•АНУ-ын сургуулиудад шинжлэх ухааны чиглэлээр элсэн суралцах зөвлөгөө

•АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрүүд

•АНУ-ын оюутны виз мэдүүлэх зөвлөгөө

•АНУ-д суралцах талаар зөвлөгөө мэдээлэл

•АНУ-ын сургуулиудын танилцуулгыг олон нийтэд үнэ төлбөргүйгээр хүргэх  юм байна.